78000044
Ажлын цаг - Даваа - Баасан: 9:00 - 18:00

Танилцуулга

ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ПРОГРАМ (LIMS) ХАНГАМЖИЙН ТУХАЙ

Бид хамгийн орчин үеийн шийдлүүдийг санал болгодог.

LIMS - Лабораторийн үйл ажиллагааны програм хангамж нь Монгол Улсын хэмжээнд хамгийн өргөн хэрэглэгдэж буй бөгөөд дээж бүртгэлээс эхлэн шинжилгээний хариу гаргах, түүнийг удирдах хүртлэх үйл ажиллагааны цахим бүртгэл, боловсруулалтын үйл ажиллагааны систем юм.  Лабораторийн шинжилгээний явц, баримт бичгийг цахимаар удирдахад зориулагдсан тус систем нь доорх гол үр дүнгүүдийг шууд бий болгодог: 

  • Лабораторийн удирдлага, ажилтан, хэмжих хэрэгсэл хоорондын болон үйлчлүүлэгчтэй харилцах уялдаа холбоог сайжруулна. Өөрөөр хэлбэл, цахим мэдээллийн эргэлт тасралтгүй явагдснаар хугацаа  хэмнэж, цаасан баримтын зардлыг бууруулах төдийгүй лабораторийн ажилтны бүтээмжийг дээшлүүлнэ. 

  • Лабораторийн хүний нөөц, тоног төхөөрөмж, санхүүгийн хүчин чадлыг нэгтгэн үзүүлэх ба үйл ажиллагааны нарийвчилсан үзүүлэлтүүдийг үндэслэн төлөвлөлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.

  • Лабораторийн дотоод хяналт, түүнчлэн алдааны ул мөрийг мөрдөн тогтоох ажиллагааг сайжруулна.

ttm_single_image-wrapper